НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба | |
Номын сангаа бэлдэнээ.
http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html
Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард... ... боломжтой болов уу?
эхний бичлэгийн үргэлжлэл...
Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа. Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр... 10 нөхрийн жишээн дээр ярья. 2 нөхөр гадаадаас хортой ... Үйлийн үр
ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.
Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л харма... Нэг өрөөнд
Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.
Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё. Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ. Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой. Харин 2 нь там... Урьж байна.
За энэ блогоо түр орхиод байсан, харин одооноос бичье гэж бодож байна. Энд хүүхэдтэй болоод энэ талаар сонирхдог хүмүүсийг хамтарч бичихийг урьж байна. Өөрийн блог дээр оруулсан бичлэгээ давхар оруулаад холбоосыг нь тавиад сэтгэгдлийг нь хаагаад орхиж бас болох шүү дээ.
Тэлмэнгийн блог уг нь их хөөрхөн, хүмүүст ч их юм өгдөг блог байсан нь даанч хаагдчихсан уг нь эсрэгээрээ тиймэрхүү блогууд нь ил байдаг байвал... Ямар ч гэсэн Тэлмэн, болоод бусдыг энд бичихийг урьж байна. Дараа дараагийн мань мэтдээ туршлага болохоор нэг гарын авлага бэлдээд өгвөл. Ядаж л ширгээлдэг домоос эхсүүлээд хэхэ. ... Блог бичигч нийт Монголчууддаа уриалга!Сайн байна уу, Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгслэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ. Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромж... Нэг юм хэлмээр санагдаад байхын...
Би дахиад л хэлмээр санагдаад... хэл загатнаад, дургүй хүрээд байхымаа... бас хүмүүсийг ч гэсэн энэ тал дээр жоохон уриалмаар санагдаад байхын... Миний блог ч яахав нэг их хүн орж уншаад байх биш.
Зарим хүмүүсийн холбоосыг тавихдаа бодолцож тавьж баймаар юмаа... Бас ёс зүйгүй сайтын холбоосыг тавьсан хүмүүсийн холбоосыг авхуулах талаар хүсэлт гаргаж, хэрвээ авахгүй байгаа тохиолдолд битгий тавьж байгаачээ гэж уриалмаар байна. Шууд шулуухан нүүрэн дээр нь хэлчий тэр нэг витаминжуулаад их олон хүнд уншигдаад мундаг мундаг улс орны амьдрал ахуй бичээд байдаг нөхөр хүмүүсийг гоожуураар витами... Ганц амьдраад үхэх юм чинь...
Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуу...
Монголын интернет компаниудын хурд хэр вэ?
Монголын интернет сервис провайдер (ISP) компаниудын хэрэглэгчдийн хурдаа шалгасан үзүүлэлтүүдийг харьцуулаад гаргасан нэг ийм сайт олж харлаа. Ерөнхийдөө энэ үзүүлэлтээр харагдаж байгаа байхаа. Компаниуд хэрэглэгчиддээ ийм байдлаар хурдтай интернетээр хангадаг бололтой. Лав миний хэрэглэж байгаа межикнет бодькомпьютер гэж гарч байна. Угаасаа шинэ он гараад хурд нэмэгдээд гоё болсон. Ямартай ч татах (download) хурдаараа тэргүүлдэг л юм байна. Та нарын интернет хурд ямар байна даа?
... МИАТ-д дэглүүлж байна даа.
Монголд нэг хэт даварчихсан хэдэн компани, компани ч гэж тэнд ажиллаж байгаа ажилчид нь яг бид нар шиг л Монголчууд, тэгээд нэг нэгнийгээ дэглэчих юм дөө. Монголчуудаа гэж... Ийм арчаагаа алдсан байх нь арга ч үгүй юм даа, ганцхан хар амиа бодоод байхаар чинь...
Эгч гадаадаас ирж байгаа юм л даа. Тэгсэн онгоц нь замдаа саатсан гээд тосох санаатай хүлээгээд сууж байна. Тэгээд МИАТ-аас цаг лавлах гээд лавлах утас руу нь залгаад залгаад залгаад ... ... ... авдаггүйээ. Бодвол уг нь тэр утсан дээр хариулж байх ёстой нэг хүн цалин аваад сууж байдаг баймаар? Байдаггүй бол ядаж нэг жижигхээн програ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудБШУЯамБҮТөв НБГазар АнгилалуудХууль, тушаал тогтоолМэдээлэл Сүүлийн бичлэгүүдХяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэмНайзуудxvvМаша |