НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба | |
Саальчин бүсгүй /Дууны үг/
Шүлэг: Л.Дагвадорж
Хөгжим: Э.Чойдог Дуучин эвлэг хоолойгоор хө Тугалын зэлнээ өөвөлсөн Сэтгэл алдам ялдамхан Саальчин бүсгүй минь сайн байна уу хө Уруул нээх бүрийдээ хө Уянга эгшиг дуулгасан Нандин зүрхний хайраараа хө Намжаа дэлхийг бүүвэйлсэн Хувин дүүрэх сүү нь хө Дундрах эгшин байдаггүй еэ хө Хүсэл хайрын дууг нь хө Дуулаад эгшиг ч барамгүй еэ хө Сэтгэл алдам ялдамхан Саальчин бүсгүй минь сайн байна уу хө УГЖ Д. Банзрагч гуайн дуулснаар МҮОНТ-ийн сан хөмрөгөөс: Дуучин Оюун-Эрдэнэ дуулснаар: Дуучин эвлэг хоолойгоор хө Тугалын зэлнээ өөвөлсөн ... Од /Batuh/
Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж Булиглах зүрх дурсамж ойртуулж Бүдэг гэрэл, бороо дээрээс Нойтон сандал, мөр дэрлээд Байшингийн дээвэр, тайван Сартай шөнө, хамгийн сайхан Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн Сэтгэлээ сэдрээхсэн дээ Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би Чамтайгаа л үлдэхсэндээ Чамайг санана даа санана даа санана даа Санан санан санан санасаар Чамайг санана даа санана даа санана даа Санан санан санан сан... Чандмань эрдэнэ /Дууны үг/
Үг. Ж. Бадраа
rnАя. Н. Жанцанноров rn rnХарах нүдэнд гийсэн саран чи минь хө rnХалгих зүрхэнд шингээсэн гэгээтэй rnХалуун голыг булгиулсан гоо чинь хө rnХасын туяаг ч булаасан одтойёо rnХангай говийг уяраасан ааш чинь хө rnХадыг ч хайлуулах идтэйеэ rn rnДэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө rnДэлгэх цээжийг ариулсан цацраатай rnДэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө rnДэндүү холыг ч ойртуулах цаламтай rnДэлхий хорвоог баясгасан ааш чинь хө rnДэвжин бадрахын урамтай rn rnЦэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн rnЦэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ rnЦэнхэрийн голын харгианд нь дуу маань хө rnЦэлгүүн долгиун... Ковид-19 өвчний огцом тархалт, дагаад гарч буй хямралд хэн буруутай вэ?
Мал тууж байгаа хүнийг өмөөрч мал нь буруу тийшээ бэлчээд байна малын буруу гэвэл утгатай юу? Эсвэл усны цоргоны эвдрэлийг засахгүй шалан дээрх усыг нь л шавхраад байвал асуудал шийдэгдэж засагдах болов уу?
Эсвэл буруу хүмүүжилтэй хүүхдийг зөвхөн буруутгаад чиний буруу, засар гэж хэлээд, аав, ээжийг нь өөрчилж чадахгүй бол дүү нар нь мөн л адил болох биш үү? Харин аав ээжийг нь сургаж боловсруулж чадвал яах бол? Үүнтэй адил энгийн иргэдийг халдварт өвчний тархалтанд буруутгах нь хэр зөв юм бол? За хүмүүсийн буруу байж гэж бодъё (мэдээж янз бүрийн л хүмүүс байгаа, болохгүй байгаа нь ч тэ... Ковид-19 өдрийн тэмдэглэл маягийн
Бичсэн: xvv
21:06, 2021-08-07 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 8 trackbacks .. Холбоос
Ажлын маань нэг өрөөнд өдөржин хамт ажилладаг эгчээс ямар ч байсан өнөөдөр ковид илэрсэн гэнэ. Хамаатан, дүү нар бас ойр тойрноор 1-р хавьтал энэ тэр болоод зарим нь тусаад эдгээд байна уу, эсвэл улирлын ханиад уу тусаад л байх шиг байна.
Нэг дотны залуухан эрүүл дүү маань хатгалгаа авч хүнд өвдсөн. Ээж нь вакцин хийлгэсэн хүмүүс нь ойр тойронд нь хүндрэл багатай хамаагүй хөнгөн өвдөж байна, ер нь вакцин хийлгээгүй байсан хийлгэдэг байж гэж харамсаж байна гэж байсан. Гэхдээ... Нэгэнт вакцин хийлгээгүй байж байгаад өвдөөд өөрийнхөө дархлаагаар эдгэрч байгаа бол тэгж харамсах хэрэггүй байх... Дургүй мэргэжил хүчээр сонгуулах талаарДоорх постыг уншаад бодлоо... Нэг бодлын зөв, гэхдээ... Дуртай юмаа хийсэн нь дээр гээд намайг жишээ болгож ярьдаг хүмүүс ойр хавьд байдаг. Хааяа нэг жоохон буруу "жишээ", "үлгэр дуурайл" болоод байгаа юм шиг бас санагддаг 😅 Би бол гэхдээ шууд дуртай юмаа хий гэх хэрэггүй гэж боддог болоод байгаа. Жишээ нь би анхнаасаа одоогийнхоо мэргэжилтэй байсан бол одоогийн надаас нэлээн өөр хүн байх байсан байх. Тэгэхээр Царцаа Намжилын үлгэр шиг хүн ямар ч замаар амьдарч, юу ч сурч мэдэж болно. Хүнд сурч мэдсэн зүйлс ямар ч үед хэрэг болдог юм болов уу гэж бодох болсон. Харин хүчээр ч байса... Ковид-19 вакцины Япончуудын судалгаанд сөрөг үр дүн илэрсэн
Бас нэг сонирхолтой судалгаа хийгджээ. Бас нөгөө талд вакцин үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааны сайн гэсэн үр дүн ч бас байгаа. Практик дээр илүү хүндрэл бага байна гэж бас сонсогдож байгаа. Гэхдээ бас иймэрхүү судалгаа ч байгаа болохоор вакцин хийлгэсэн гээд бас тайвшралгүй халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй л гэсэн үг болов уу...
https://www.facebook.com/EmunEmi/posts/2923067111240059 Вакцин тариулсан хүмүүс олноороо өвдөөд хүндрээд байгаагийн учир юу вэ? Batchuluun Natsagdorj -ийн орчуулсан нийтлэлийг уншиж үзээд нэмж бичлээ. Осакагийн Их Сургуулийн Микробын Өвчний Хүрээл... Ээдэм, бяслаг хүүхдийн гэдсэнд маш сайн
Бичсэн: xvv
20:46, 2021-08-07 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос
Эмээгийн маань арга явж байхаар нь хуулаад ирлээ. Ялангуяа антибиотик энэ тэр уулгаж байгаа хүүхдэд заавал өгч байх эмчилгээний хоолонд заавал байх зүйл ээдэм, бяслаг гэж боддог.
💥Cанасан дээрээ нэг зүйл заавал оруулмаар санагдлаа... 👼 Xүүхэд гүйлгэж шингэн алдахаар #Wakodo-н хросол их өгдөг байх, угаасаа ч их сайн санагддаг байлаа саяхныг хүртэл. Харин хатаасан бяслаг бол үнэхээр #супер гэдгийг одоо мэдэж авлаа. Би өөрөө бүр хэрэглээд, мэдрээд байж байна. Энэ бяслагийг бүүүүр аль хавар хүнд өгч явуулах гээд бэлдсэн боловч чадаагүй үлдсэн юм. Tэгээд сая охин маань шингэн алдаад, хросолоо... Гоё үг байна.Ньютон насаараа шээсээ доошоо унахыг харж байсан. Гэсэн ч тэр дэлхийн татах хүчийг нээхэд алим модноос унах хэрэгтэй байсан. Хөгжилтэй боловч бас нэг бодлын тогтсон хэвшил болсон байдлаас олж харж чаддаггүй зүйлсээ хүн өөр үед олж харж чаддаг гэх мэт бас бодууштай. Тогтсон зүйлсээ өөрчилж гарч явж, зугаалж, эсвэл зүгээр амардаггүй үедээ амарч, модны доор хэвтэх хэрэгтэй гэсэн үг юм уу даа...... Тамхины талаар заавал уншаад үзээрэй
Бичсэн: xvv
20:38, 2021-08-07 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 6 trackbacks .. Холбоос
Надад бол эмэгтэй хүн тамхи татах нь үнэхээр муухай харагддаг, үнэр нь ч мэдээж таалагддаггүй. За гэхдээ миний нүдэнд ямар харагдах, хамранд яаж үнэртэх нь ч нэг их чухал биш л дээ.
"Sudden Infant Death Syndrome (SIDS)" буюу Нярайн гэнэтийн үхлийн хам шинж гэж өвчин байдаг. Доорх холбоосоор ороод уншиж болно. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3268262/ Нярай хүүхэд ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ гэнэт нас бардаг өвчин юм. Энэ өвчний нэг эрсдэлт хүчин зүйл нь ээж нь жирэмсэн үедээ тамхи татах нь нөлөөтэй гэж үздэг. Дээрх нийтлэлд "the proportion of SIDS deaths in infants of mothers who smo... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудБШУЯамБҮТөв НБГазар АнгилалуудХууль, тушаал тогтоолМэдээлэл Сүүлийн бичлэгүүдХяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэмНайзуудxvvМаша |