НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

тэнд цохилохгүй...

Бичсэн: xvv
08:33, 2009-02-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч
Урин дуудсан аальтай нь олон, гэвч
Уярч догдлон чамдаа л...

Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч
Өдөн дууддаг нь ч бий, гэвч
Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч
Зөвхөн чи л өөр...

Аварга том давалгаа юу юугүй нөмрөн
Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих
Барьж байсан далангаа сэт цохин
Багтаж ядах урсгал чиний л зүг...

Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор
Санан догдлон дурладаг нь бид болохоор
Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор
Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор
Наалинхай ялдам аашаа дарж чи...


Бичсэн: xvv
15:25, 2009-02-01 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь бас ондоо...
2009.1


Бичсэн: xvv
15:14, 2009-02-01 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хархан нүдэнд гуниг үлдээх бол
Хайртай байсан ч үнсдэггүйээ би
Хагацаж салахаа мэдэж байгаа бол
Хайрч дааруулахыг хүсдэггүйээ

Хайртай нь үнэн болохоор хэн ч ялгахгүйээ
Харц минь зөөлөрнө дөө адилхан л
Гэхдээ би чадахгүйээ
Гэрлэхгүйгээ мэдэж байвал тэвэрдэггүйээ

Харин чамайг би тэвэрмээр
Хайрлахаас айж байгаа ч уусчихмаар
Халуун уруулыг чинь үнсмээр
Хамаагүйээ тэгээд түлэгдмээр...

Ариусын шүлгийг уншаад хариулж бичсэн ч гэмээр юм уу. Бичмээр санагдсан юм: https://arius.blogmn.net/19366/

...


Бичсэн: xvv
15:14, 2009-02-01 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...

...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...

...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ  үнсвэл пуужин болох биз дээ

...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах ...


Бичсэн: xvv
15:02, 2009-02-01 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм
Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм
Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм...

Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ
Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа
Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ
Зүгээр л чамайг санаад байна...

2009.1



нялхрал...

Бичсэн: xvv
21:28, 2009-01-24 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...
(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
 
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...


...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса...


Монголын өнгө...

Бичсэн: xvv
15:13, 2009-01-23 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:

http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398
Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая .

http://www.anjigai.com/post.php?post_id=129154





Бас гоё зурагнууд байна лээ. Тэр морь хөтөлсөн хүмүүсийг хараад л оронд баймаар санагдавшд хэхэ.
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b

ЭНД ДАРЖ Надиагын зу...



NTRegOpt registry compactor

Бичсэн: xvv
12:22, 2009-01-23 .. Бичигдсэн: Програм софтууд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Regitry гэдэг бол Windows үйлдлийн системтэй компьютерийн гол тохиргоог агуулдаг хэсэг юм. Харин энэ нь удах тусам нэмэгдэж, компьютерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

NTRegOpt бол registry compactor буюу шахаж цэгцлэгч програм юм.

Таньд зөвлөхөд энэ програмыг хэрэглэхдээ  нээлттэй байгаа бүх програмаа хаагаарай. Суулгасны дараа танаас доорх цонхтой адил цонх нээгдэн асуулт асууна:


Энд хэдийгээр Vista бичигдээгүй ч NTRegOpt Албан ёсны веб саит дээр нь Vista-г бүрэн дэмжинэ гэж бичсэн байгаа.

Үүний дараа та хэрхэн таны регистиг янзлаж буй статусыг харах болно.

Ингээд дууссан...


Yahoo messenger-н нууцуудаас

Бичсэн: xvv
11:05, 2009-01-23 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 34 сэтгэгдлүүд .. Холбоос
Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.



Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр ...


Тамхи бэлгийн сулралд хүргэдэг

Бичсэн: xvv
13:45, 2009-01-22 .. Бичигдсэн: Хайр, секс, бас бус .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...


{ Сүүлийн хуудас } { 80-р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

БШУЯам
БҮТөв
НБГазар

Ангилалууд

Хууль, тушаал тогтоол
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэм

Найзууд

xvv
Маша
Хандалт тоолох
Ta ymar medeelel avahiig husej bna ve
  
pollcode.com free polls