НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба | |
|
Зүрх сэтгэлийг минь хулгайлж авчихаад Зүгээргүй бас дэвсэлдэг нь юу вэ Зугтаад нуугдаад мартъя гэхээр Зулгааж хойноос татах нь юу вэ Хэнд ч мэдэгдэлгүй хулгайлж авчихаад Хэнзхэн зүрхийг минь гишгэх нь юу вэ Хэрж хүлээд ганцаар үлдэе гэхээр Хэмэлж чангааж зовоох нь юу вэ.
Борхон зүрхийг гишгэх байсан бол Болзож юунд горьдлого төрүүлээ вэ Алагхан зүрхийг базах байсан бол Анхнаасаа юунд итгэл өгөө вэ Далдхан зүрхийг минь хатгах байсан юм бол Дан цамцтай гадаа юунд хүлээгээ вэ Онцолж сонгож чадахгүй байсан юм бол Оролдож юунд тоглоом болгоно вэ Хуучин түүндээ хайртай байсан юм б... Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар Гайхуулж онгирон чангаар инээмээр Сайн тэврүүлээд ардаа суулгаад Салхи татуулаад байктай хурдалмаар Дэр бүтээсэн үсийг илбэмээр Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар Сугдан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр Сэрүүн үдэш мөрөөр чинь тэвэрмээр Сэтгэлийн үгээ зүрхнээсээ шивнэмээр Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа хүүрнэмээр Ижилдан дасаад хун шувууд шиг баймаар...Тэвэр дүүрэн сарнай ямар гоё вэ Шилэн цонхны цаана анивчих гэрлүүд Шивнэлдэн анивалзах нь дэндүү уйтгартай Ширүүлж уурлаад тасарсан утасны дуу Шивж зүрхийг өвтгөж чихэнд бийб бийб Хорвоо ертөнц хов хоосон болоод Хотын гэрлүүд ч уйтгар гунигт автаад Хоол идээгүй ходоод дугараад Холын холд гараад гүймээр Хоолой мэдэн чанга хашгирмаар Хорьж дийлэхгүй нулимс зангирч Хошуу унжиж уйлаад авмаар Чимээгүй өрөөнд ханын цаг чаг чаг Чийгтэй агаар салхивчаар үлээх нь жиндүү Сэтгэлийн угаас хүйтэн мөс хайрч Сэрүү оргин жихүүдэс хүрч чичрэнэ...Юугаараа тэр намайг ингэж татна вэ Юпкээрээ юу нүдээрээ юу биеэрээ юу Хүнд байхгүйг түүнээс би эрж хайгаад олохгүй Хүсэл татах нэг зүйл түүнд л байдаг Хэн хэнээс илүү гэж хэлэхгүй ч гэлээ Хэтэрхий их татагдаад байх юм тэрэнд л Нүдээр хараад олохгүй тэр нэг зүйл юу юм бол Нууц бөгөөд өөр хэнд ч байхгүй тэр юу вэ Дэлхий ертөнцийн өөр хаанахын хэнд ч Дэндүү хүчтэй энэ зүйл байхгүй Дийлж намайг татах тэр нэгэн зүйл Дэлгэрч ургаад түүний л дотроос цацраад байна Хэрвээ тэр соронзон бол би төмөр байх Хэрвээ тэр чихэр бол би хэл байх Хэрвээ тэр нуур бол би хун байх Хэрвээ тэр цэцэг бол... Хэн нэгнээр орлуулж болохгүй нь Хэзээ ч бас мартаж чадахгүй нь Хэлсэн үгэнд нь гомдмоор байдаг ч Хэдий удалгүй тайвширч л орхих юм Орхиод мартаад холдоод явъя гэвч Огт гарахгүй бодолд минь байна Орлуулж нэгнээр мартая гэвч Ондоо хэнийг ч багтаах аргагүй нь Булгиж догдлох энэ зүрхний эзэн нь Бусдад зай үлдээгээгүй тэр л нэг охин....
Ширвэж дургүйцхээ азнаач чи минь Хөөрхөн бүхнийг чинь энэ нүд өөрөө Хөөрч догдлон харчихаад байх юм Дахиж харахгүй хичээх гэвч Далдуур татагдан хүсээд байх юм Өөрөө чи тийм хөөрхөн болохоор Өхөөрдмөөр дэндүү энхрий болохоор Харахгүй байж үнэхээр тэвчихгүй Халхлаад ч нэмэргүй тэсэж чадахгүй Айлгүйхэн харц, аядуу хөдөлгөөн, Дурлам нүд, булбарай хацар, Халуун арьс, зөөлөн гар, Эгдүүтэй яриа, өхөөрдөм хацар, Хараад баймаар, хазаад авмаар Атгаад тавимааргүй, ахиулаад тэвэрмээр Дээр нь бас юуг нь мэдэхгүй Дэндүү их татах увидастай болохоор Нүд ... Нэгэн хайр (өгүүллэг)
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзэ...
..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн Тэвэрч суугаад оддыг тоолохсон Үүр цайтал худлаа ярихсан Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна....... Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ. Би Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. Би Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудБШУЯамБҮТөв НБГазар АнгилалуудХууль, тушаал тогтоолМэдээлэл Сүүлийн бичлэгүүдХяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэмНайзуудxvvМаша |