НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба | |
БАГШ ТА
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ Багш та Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ Эрлийн замыг дөтлөгч газарч билээ Энгүй уудмыг нээгч хаалгач билээ Ээж, ааваас дутуугүй ачтан билээ Багш та Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ Багш та Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ Угтан тосох ирээдүйг зура... чимээгүй алхая даа...
Магад энэ бүхэн зүүд ч юм билүү
Маргааш өглөө сэрэх ч юм билүү Өгүүлж буй үгс худлаа ч юм билүү Өөрөө би энд ч байхгүй ч юм билүү Чи мэдэрч чадахгүй ч зүрхнийхээ гүнд Чимээгүй л тэврээд зогсоё... Үгүйлэл
Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон... блогчны үг
Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй...... тэрнийх
Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй байх Хэрвээ тэр миний гүнж бол би тэрнийx л байж таараа :D Уйлахгүй
Нулимс дуслуулж уйлахгүйээ би, охин биш ямар
Нууж өрөвдөх хэрэггүй дээ чи бурхан биш ямар Зүрхэнд чинь торох зүйл үгүй юм бол Зүгээр л намайг орхиод яв даа Бороо асгаруулан хайлахгүйээ би ямар тэнгэр биш Бодож аргадах хэрэггүй дээ чи ямар ээж минь биш Сэтгэлд чинь торох зүйл үгүй юм бол Сэмхэн алхаад холдоод яв даа чи минь Цурхирч гиншиж уйлахгүйээ би ямар хүүхэд биш Цуг байж аргадах гээд яахав дээ чи ямар эгч минь биш Торж холгох зүйл үнэхээр үгүй юм бол Тоглож жүжиглэх хэрэггүй дээ яв даа чи минь... Бороо шаагиж цонх тогшино Бодол зүрхэнд ч бороо шиврэнэ Нар гарч цэлмэж л таара...
Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор
Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар Гайхуулж онгирон чангаар инээмээр Сайн тэврүүлээд ардаа суулгаад Салхи татуулан байктай хурдалмаар... Дэр бүтээх үсийг тань илбэмээр Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар Сугадан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр Сэрүүн үдэш янаглан суугаад Сэтгэлийн үгсээ зүрхнээсээ хэлмээр Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа ярьмаар Ижилдэн дасаад хун шувууд шиг болмоор...... Ирээдүйн эхнэртээ ;)
Хээрийн ягаан цэцэгсийг хөл доод чинь дэлгэж
Хэнэггүйхэн энэ насныхаа минут бүрийг алдалгүй Дурлам сайхан бүхнийг сэтгэл зүрхэндээ хадгалаж Дураар нэгэн амьдралын нас бүрийг хуваалцаж Дэлбээ ягаан уруулын эс бүрийг мэдэрч Дэндүү дулаахан харцны тусгал бүхэнд өртөж Дэвэргэн энэ насныхаа цаг бүрийг хамт байж Дэргэд чинь үргэлж хамтдаа баймаар байна Алаг хээнцэр цэцэгсийг өлмий доор чинь дэвсэж Аанай энэ амьдралынхаа мөч бүрийг зориулж Торгон зөөлөн арьсны эс бүрийг үнсэж Тоотой хэдэн насныхаа мөч бүхэнд хамт баймаар Давхраатай алаг нүдний тальмаа бүхэнд согтож Даруухан нэгэн а...
Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг... Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий... Ухаан бодол төвлөрөхгүй юм Урсах цаг хугацаа удаад ч байх шиг Нэг л адгаж яараад байх юм Нэхэх цаг хугацаа дэндүү хурдан ч юм шиг... ...
Дурлал хэмээх цахилгаан станц
Дулаахан энэ илчинд дэлхий ертөнц бүлээсч байгаа Дурлал гэдэг энергийн эх үүсвэрийг Эйнштейн нээгээгүй Дуу аялсан Ромео ч бодож олоогүй Дулааны нэг ч инженер санал болгоогүй Дурлалд шатаж үзэхдээ би харин нээчих шиг боллоо :D Дуу шиг уншигдах мэйл бүхнээс илч ялгарахад Дуулдаг шүлэглэдэг би бол цахилгаан станц Хүчтэй татагдан соронзон оронд орсон байсан Хүрэх төдийд цахилгаанд цохиулсан тэгэхэд бас Салж чадахгүй наалдаж орхисон зүрх Салгаж хэзээ ч чадахгүй байх тэр чигтээ Дэндүү хүчтэй цахилгааны эх үүсгэвэр Дэлхийн номер нэг чи минь миний бас цахилга... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудБШУЯамБҮТөв НБГазар АнгилалуудХууль, тушаал тогтоолМэдээлэл Сүүлийн бичлэгүүдХяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэмНайзуудxvvМаша |