НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба | |
Жиргэцгээе!
Урьд нь бас танилцуулж байсан twitter гээд зүйлийг хэрэглэхийг санал болгож байна. Энд янз бүрийн хүмүүс байдаг бөгөөд та өөрөө хүссэн хүнээ дагаад мэдээлэл авах боломжтой, бүр чатласан ч болно. Маш багахан 140 үсгийн хэмжээгээр хязгаарлагддаг тул том мэдээнүүд уншаад байхгүй их амар. Ихэнхдээ хүмүүс шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой блог бичлэгүүдийг нэг нэгэндээ танилцуулж хэрэглэдэг. Би бол өглөө босоод мэйлээ шалгачихаад л twitter-ээ шалгадаг болчихоод байгаа
Firefox хэрэглэдэг бол Echofon (гар утасных ч байдаг.) гээд нэмэлтийг суулгаад хэрэглээрэй. twitter-ийг сайтаар нь хэрэглэх бол тийм... Блог бичихэд яавал дээр вэ?
Миний бодлоор сайн ангилах хэрэгтэй.
Мэдээ мэдээлэл,мэдлэг,хүнд хэрэгтэй байдлаар нь ч юм ууэсвэл бүр Мэдээлэл технологи,Эрүүл мэнд,Уран зохиол,гээд чиглэлээр, эсвэл Хувийн амьдрал,өдрийн тэмдэглэлгээд бичлэгүүдээ дотор нь бас ангилж ч болно. Бас уншихдаа ч хүмүүсийн блогийн бичлэгийг ангиллаар нь шүүгээд уншиж болно. Тэгэхгүй бол хэнд ч хэрэггүй юм хэн ч уншаад байхыг, эсвэл олон тэр хүний сонирхолд нийцээгүй бичлэгүүд дотор чинь хайгаад явахыг хүсэхгүй. Ангилчихсан ойлгомжтой байвал хүмүүс илүү татагдах болно. Блогмн маань ч удахгүй RSS feed-ээ Ангиллаар ялгаж харуулах байх. Болж өгвөл хэт хуви... Нэг л өдөр манайх гэх байх даа
Саяхан ЮНЕСКО-д ХӨӨМИЙ, ГЭСЭР ТУУЖ болон бас бус соёлын өвүүд Хятадынх хэмээн бүртгүүлжээ. Мэдээллийг дараах хаягнаас уншиж болно: http://bit.ly/VS8Dx
За тэгээд удахгүй Хубилай хаан, Морин хуур гэж эхлээд нэг л өдөр Монгол бичгийг маань ингэнэ шүү. Өвөр Монголд одоо хэрэглэдэг. Харин бид хэрэглэдэггүй! Тэгэхээр хэнийх нь болж таарч, хэний нэр дээр бүртгэгдэх бол? Ядаж нэгэнт бүртгүүлсэн ч гэсэн хөөмий, туужаа өөрсдөө сайн сурч мэдэж, илүү хийж, бас Монгол бичгээрээ хэвлүүлээд хүүхдүүддээ заадаг болмоор... Монгол бичиг рүүгээ шилжиж төрийн бичиг болгож өөрсдөө хэрэглэмээр... Өвөөгийн тань хийсэн ... Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө
Амьтан алах яагаад зөв гэж?
Нэг хүний блог дээрээс нэлээн дээр үед уншаад өнгөрч байсан. "Гадныханд бэлэг өгөхдөө анхаараарай, арьс ширээр хийсэн зүйлс битгий бэлгэлээрэй дургүй байдаг гэх маягийн утгатай зүйлс байсан санагдана" Аа гэхдээ Монголчуудын хийгээд жуулчдад зардаг, хүмүүст аваачаад бэлгэлдэг зүйлс бол ихэнх нь малын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ан амьтан, уулын зэрлэг амьтан биш өөрснөө үржүүлээд, өсгөөд, хамгаалаад тэжээгээд, илээд, үнсээд, маажаад зун нь өвс хадаж хадгалаад өвөл нь түүнийгээ өгч, өвдөхөд нь асарч, төрөхөд гэртээ оруулж, өнчирсөнг нь угжиж тэжээсэн тэр малын... Photoshop World Guru ялагч Монгол хүн болжээ
Монголын график дизайнер гэр бүлийн бүтээл дэлхийн тэмцээнд тэргүүлэв
Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе хэмээх компанийн нэр логотой байдаг. Кальфорнын алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Энэ программ дэлхийн дизайн урлангийн мастеруудын компютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж чөлөө завгүй ажиллан чөтгөр ч гайхмаар уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг билээ. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компют... Бүдүүлгээс хамаргүй нь...
Урд талд 10 гаран насны хоёр жаахан охин алхана. "Аальгүй хогнууд вэ? Охинтой болохоороо даруухан хөөрхөн ааштай болгож хүмүүжүүлэх юм шүү..." энэ тэр гэсэн юм бас бодогддог болчихжээ. Тэгж явтал тэдний урд явсан нэг даруухан царайтай хөөрхөн охин мөхөөлдөснийхөө уутыг шууд унагчхаад авсангүй юу, ямартай ч алхаж явсан зам дээрээ хаячихлаа. Харин нөгөө "аальгүйчүүд"-ийн маань нэг нь "Хөөе чи хогоо аваач ээ!" хариуд нь "Сургуулиас гарчихсан байна шүү дээ"...
"Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж ард түмэн маань ярьдаг байсан. Гэхдээ "Соёлгүйгээс аальгүй нь мянга дээр" юм байна. Гол нь тэр охины эцэ... Ямар вирусын програм хамгийн сайн бэ?arstechnica.com нэгэн хэрэгтэй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч б... .NET programming in Ubuntu
Миний бие Линукс системтэй танилцаад 6 жил, Убунтутай танилцаад 3 жил гарантай болж байгаа ухаантай. Гэтэл Линуксын нэгэн боломжийг огт мэдэлгүйгээр өнөөг хүрчээ. Тэр боломжийг олж мэдэнгүүтээ Убунтуд дурлаж байснаа бүр хайрлах шат руугаа орлоо шүү дээ. Миний олж мэдсэн, надаас бусад нь аль хэдүйн мэддэг байсан болов уу гэмээр энэ боломж намайг ёстой л алмайрууллаа даа.
Би бээр Моно гээч зүйлийг хальт энд тэндэхийн мэдээний гарчиг дээрээс харсан ч яаг юу болохыг сонирхож уншилгүй өдийг хүрсэн билээ. Ном уншаад сууж байсан чинь .NET-ийн програмууд зөвхөн Виндоус дээр бус ямар ч платформ дээр ажи... Joomla! 1.5 Монгол орчуулга гарлаа
Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.
Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу.... Ганцаардан хөрвөөсөн хүсэл
Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд Сүрчигний үнэрт мансууран Санчиг үсийг илбэхсэн Орог саарал сэтгэлээ Оддын гэрэлд дэлгээд Орчлонд хоёулхнаа мэт Орой шөнийг өнгөрөөхсөн Хууранд уяран зүүдлэн Хулжих нойрон дундаа Хунгийн далавч мэт цагаахан Хуруун дээр чинь үнсэхсэн Уйлахад нулимсыг шингээдэг Унтахад түшүүлж дэрлүүлдэг Зураггүй чимэггүй цулгай Уутгүй бүрээсгүй шалдан ч Тэвэрт чинь үргэлж байдаг Дэр чинь байх юмсан ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудБШУЯамБҮТөв НБГазар АнгилалуудХууль, тушаал тогтоолМэдээлэл Сүүлийн бичлэгүүдХяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэмНайзуудxvvМаша |