НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

гаргаад чулуудчихмаар

Бичсэн: xvv
01:23, 2009-11-06 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүггүйтэж цовхчоод тайван байлгахгүй
Зүрхээ сугалаад гаргаад хаячихмаар
Зүсийг нь ургуулж бодоод байгаа
Зөрүүд тархиа унтраагаад тавьчихмаар
Сайхан түүнийг санах бодлоо
Савантай усаар зүлгээд угаачихмаар...


Эмч, эмнэлэгийн ажилчид шаардлага тавьж байгаа нь зөв!

Бичсэн: xvv
14:59, 2009-11-02 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийнх нь бичсэнийг уншсан чинь эмч хүн уншвал ямар муухай байх бол гэж бодлоо... Ямартай ч бодит байдал ийм л байгаа. Чадалтай сайн олон эмч гадаадад өөр мэргэжил, өөр илүү цалинтай, ядаад хүүхдийнхээ памперсанд санаа зовохооргүй ажил, судалгаа хийгээд явж байгаа нь өнөөгийн бодит байдал.
Заримдаа баталгаа муутай харилцагчаас чанаргүй эм тариа авч хэрэглээд өвчтөн нас барахад эмч л буруутан болдог. Цаг наргүй үнэхээр аймшигтай ажилладаг. Харин мань мэтийн зориг зүрхгүй, тийм өөрийгөө золиослох сэтгэлгүй нэг нь өөр зүйл хийгээд л хувиа борлуулж довоо шарлуулж яваа даа...


Wonderful day 2

Бичсэн: xvv
06:42, 2009-11-02 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Yes, yes, yes, yesterday was wonderful day.

"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав...
Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ ...


Wonderful day

Бичсэн: xvv
12:50, 2009-11-01 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Миний эгч бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Ану хатан, Өүлүн үжин шиг үзэсгэлэн төгс, ухаантай, бас үнэхээр хүчтэй. Ийм эгчтэй болохоор магадгүй би эмэгтэйчүүдийн хувьд дандаа дээшээ хардаг байх л даа. Найзууд намхан юм байж чи чигээрээ хар л даа гээд байдаг юм. Яалт ч үгүй эгчтэйгээ харьцуулаад байдаг. Үнэхээр гайхалтай сайхан бүсгүйчүүд зөндөө байдаг ч манай эгчийг гүйцэх хүн бол энэ хорвоо дээр бараг байхгүй байх аа. Манай найзууд ч дурладаг, бас эгч чинь гайхалтай эмэгтэй гэж хэлдэг юм.

Өнөөдөр миний хайртаа эгчийн төрсөн өдөр. Эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан ...


Битгий биелээсэй, Биелээсэй...

Бичсэн: xvv
01:34, 2009-10-30 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Сайн муу хоёр мэдээтэй:
За эхлээд муу мэдээ: Оюу толгойг ломбарддаад авсан мөнгөний 1/3-г бэлэн мөнгөөр 50000-р нь тараах сурагтай. Цагаан сар ч дөхөж байна, Эрээн хот ч сайхан хөгжих нь дээ...

Сайхан мэдээ: Нэгэн сайхан мэдээ хальт дуулдлаа шүү. Монголын нутаг дээгүүр Хятад руу байгалийн хийн шугам дайруулж тавьж магадгүй сурагтай Хэрэв тийм бол бидэнд бас багагүй ашигтай байх байх гэж бодож байна. Дургүй хүргээд байвал нь "боль, зайл" гэсэн ч яадын тээ. Тэгвэл хямд үнэтэй хий -> Утаагүй Улаанбаатар гэж үү?

Залбираад л сууцгааж байя даа...



...


Банк ба бидний мөнгө

Бичсэн: xvv
23:52, 2009-10-29 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан Анод банк дампуурсан. Тэр талаар хурлынх нь хэсгийг үзэж байтал тэр Монгол банкийг удирдаж байсан ч билүү нэг нөхөр "Тийм ээ. төрөөс л гаргана, өөр арга байхгүй шүү дээ" гэж "Хадгаламжтай байсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?" гэсэн асуултад хариулж байх юм? Үнэндээ яг үг бүрчлэн санахгүй л байна. Ямартай ч тэндээс төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн буюу "бидний" мөнгөөр тэр хохирлыг зүгээр нэг барагдуулаад, холбогдох хүмүүсийг шийтгээд л өнгөрөх юм ярих шиг болох юм? Тэгээд нөгөө зээл авсан хүмүүс зүгээр л завшаад өнгөрөх гэж үү?

Үнэхээр гайхаж байна. Төр хохирлыг барагдуулж б...


Ширээ тойроод

Бичсэн: xvv
23:44, 2009-10-29 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...

Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур...


Найз нартаа бичсэн захидал

Бичсэн: xvv
09:48, 2009-10-28 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ё...


A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бичсэн: xvv
11:04, 2009-10-26 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал энэ оны 4-р сараас эхлэн явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ. Тиймээс энэ талаар зарим нэгэн мэдээлэл цуглуулснаа та бүхэнд хүргэж байна.


  Урьдчилан сэргийлэлт: Одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд: Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах (гар, ханцуй боломжтой зүйлсээр)Гараа сайтар савандаж угаахОрж га...


A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бичсэн: xvv
11:03, 2009-10-26 .. Бичигдсэн: Мэдээ .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ....


{ Сүүлийн хуудас } { 61-р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

БШУЯам
БҮТөв
НБГазар

Ангилалууд

Хууль, тушаал тогтоол
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэм

Найзууд

xvv
Маша
Хандалт тоолох
Ta ymar medeelel avahiig husej bna ve
  
pollcode.com free polls