НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

Олон дайчин

Бичсэн: xvv
16:40, 2011-02-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 8 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос

"АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичид ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахг...



Сар шинэ дээ сайхан шинэлээрэй!

Бичсэн: xvv
22:40, 2011-02-01 .. 6 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
За хөө шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны баяр шинэхэн цэцэглэх хавартаа энх золгосны баяр Цагаан сарын маань баяр удахгүй болох нь дээ. Сар шинээр үр хүүхдээ их дагуулж айл хунар хэсэж ханиад томуу хүргэв, ам хамрыг нь сайн дарж авч яваарай, витамин C, аньсны ханд зэргийг урьдчилан сэргийлж уулгаж, дааруулчихалгүй, хоолой амаа зайлж чаддаг бол содтой ус энэ тэрээр сайн зайлуулж байгаарай. Бас чихэр их идэх хүүхдийн дархлалыг маш ихээр бууруулдаг тул аль болох идүүлэхгүй байгаарай. Өөрснөө ч гэсэн хоолой амаа зайлаад урьдчилан сэргийлээд яваарай. Чоно борооноор гэдэг шиг хүйтэнд баяраар ханиад...


Хатуу дискний талаар зарим нэгэн зүйл

Бичсэн: xvv
01:49, 2011-01-30 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос
Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.

Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.

Тэгээд болохгүй бо...


Ш. Сүрэнжав - Багш /найраглал/

Бичсэн: xvv
17:55, 2011-01-28 .. Бичигдсэн: Алдартай .. 101 сэтгэгдлүүд .. Холбоос
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэ...


Р.Чойном "Би"

Бичсэн: xvv
05:11, 2011-01-25 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 9 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.

Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.

Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.

Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.

Би –
Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэ...


Монголчууд 500-аад төрлийн өвс ногоо иддэг...

Бичсэн: xvv
21:23, 2011-01-24 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон...


Еншөөбү Сонгоол Буриад Бямбын Ринчен (1905-1977)

Бичсэн: xvv
21:22, 2011-01-24 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 3 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг б...



Р.Чойном Нутгийн дуу

Бичсэн: xvv
18:38, 2011-01-24 .. Бичигдсэн: Алдартай .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би

Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж

Дуулим хээр талын ардын сайхан дууг

Дурланхан бахарханхан чагнанаа би

 

Босоо чихтэй шаргын нь ...



Эмүжин : Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас

Бичсэн: xvv
23:51, 2011-01-20 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л г...


PlayOnLinux ашиглан зарим Windows програмыг Linux дээр хялбар суулгаж ажиллуулах

Бичсэн: xvv
16:48, 2011-01-11 .. Бичигдсэн: Linux .. 29 сэтгэгдлүүд .. Холбоос
Линукс үйлдлийн систем дээр Windows-н програм ба тоглоомууд шууд сууж ажилладаггүй. WineHQ ашиглан виндөүсийн програм суулгаж ажиллуулж болдог ч нэлээд бэрхшээлтэй ба...


{ Сүүлийн хуудас } { 43-р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

БШУЯам
БҮТөв
НБГазар

Ангилалууд

Хууль, тушаал тогтоол
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэм

Найзууд

xvv
Маша
Хандалт тоолох
Ta ymar medeelel avahiig husej bna ve
  
pollcode.com free polls