НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

Flash, ODIN, ROM, USB JIG, JTAG, Unbrick, Bricked зэрэг үгний тайлбар ба хэрхэн утсаа unbrick хийх талаар

Бичсэн: xvv
13:51, 2013-04-01 .. Бичигдсэн: Мэдлэг .. 40 сэтгэгдлүүд .. Холбоос
Гар утас маань дотор нь програм суулгаагүй үед бол зүгээр л нэг хоосон хайрцаг мэт зүйл байдаг. Дотор нь зөв ажиллуулах програмтай байж ажилладаг. Тэдгээр програмыг өөрчилж суулгаж болдог. Харин суулгах явцад гацах буюу таарахгүй ROM суулгах зэрэг үед утас эвдэрч асахгүй болдог. Тэгэхээр үүнтэй холбоотой хэдэн Англи үг хэллэгийг тайлбарлан зарим засах аргын талаар оруулъя.
ROM - Дээр хэлсэн утсыг ажиллуулдаг програм. Custom ROM - хувь хүмүүс засаж утсанд зориулж өөрсдөө хийсэн програм. Stock ROM тухайн утасны үйлдвэрээс гаргасан ROM.Flash-дах (шарах) - Утасны програмыг утас руу хуулах үйлдэл....


Даавар

Бичсэн: xvv
23:06, 2013-03-18 .. Бичигдсэн: Хайр, секс, бас бус .. 3 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
За өнөөдөр "Хүний бэлгийн амьдрал" гээд нэг ном олсныгоо дундаас нь хэсэг харж суув. Тестостерон гэгч дааврын (гормон) талаар бичжээ. Нэлээн дээр үед бас нэг дурдаад өнгөрч байсан.. Даавраар хүний бие дэх бараг бүх зүйл зохицуулагдаж байдаг гэдэг.
Гол энэ тестостерон гэгч эрэгчин, эмэгчин аль ч хүйсэнд бэлгийн сэрлийг өдөөдөг байх нь. Эмэгчинд үнсэлцэхэд хүртэл, мэдээж бэлгийн харилцааны үед бүр илүүтэйгээр тестостерон эрэгчингээс дамждаг байх нь. Үүнээс болоод эмэгчин эрэгчинд татагддаг. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг ч үүнтэй холбоотой байж болохоор юм байна. Тэгэхээр унтсан ч юм уу үнсэлц...


Би хэзээ ч давтагдашгүй Монгол брэнд хүн

Бичсэн: Маша
00:26, 2013-03-14 .. Бичигдсэн: amidral,bodrol .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн найз охин маань надтай ярилцаж суухдаа ингэж хэлсэн юм.Би хөөрхөн охидыг харахаар өөрийгөө голох юм бас тэдэнд багахан атаархах юм гэсэн.Тэр үед би найздаа өөрийнхөө бодлыг хэлсэнээр түүний энэ бодол өөрчлөгдсөн.Юу гэж хэлсэн бэ гэвэл:Энэ дэлхий дээрхи хүн бүр бие биенээсээ өөр, мөн тэд өөрсдийн гэсэн давтагдашгүй зан чанар, үйлдлүүдийг хийдэг.Тэгээд ч энэ дэлхий дээр чамайг орлох зүйл чамаас өөр байхгүй.Чи бол энэ дэлхий дээрхи цорын ганц брэнд хүн."БУСАД ХҮН ЧАМАЙГ ЯАЖ ХАРАХ НЬ ЧУХАЛ БИШ ХАРИН ЧИ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ ҮЗЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ" гэж хэлсэн юм.Тэр найз охины маань сэтгэл санаа тэ...


Шоронгоос оргох, оргуулах талаар

Бичсэн: xvv
14:31, 2013-03-06 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
"Өглөө бүр хийх зүйлс:" "7:15 аас сэрүүлгийн нэг л удаагийн дуугаралтаар сэрэх... усанд орох... шүдээ/хувцсаа угаах... витаминээ уух ... цэвэрхэн хувцаслах ... цэцгээ услах" гэсэн байх бөгөөд өөр нэг "Үл хүсэм зүйлс" гарчигтай жагсаалтанд "..." гэсэн байв.

Энэ хэсэг надтай адилхан юм, цагийг нь 6:06 гэж солиод. Би ч бас нээх сайн биелүүлж өдөр тутамдаа хэвшүүлж чадаагүй л дээ. хаха Үл хүсэм зүйлс гээд харсан чинь... Одоогийн ажлаа л эс тооцвол бараг үл хүсэм зүйл хийдэггүй хүн юм шигээ би. хэхэ Өнөөг хүртэл амьдралдаа ихэнх зүйлд дураараа, зоргоороо хандаж, бүх зүйлд сэтгэл хангалуун дур...


Худлаа шоу

Бичсэн: xvv
20:11, 2013-03-04 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Өнөөдөр төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулган “Монгол брэнд” сэдэвтэй болж өнгөрсөн гэнэ.

"Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж үг хэлэхдээ ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон  аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж бий гэлээ."

Уг нь бол яг л хүсэж бодож байсан зүйлийг, Монголын дэлхийд брэнд болгоод дэлхийд нэрээ гарган өрсөлдөж болох зүйлсийг дурджээ. Үнэхээр сайхан хэрэг.

Яаж брэнд болгож болох вэ? Ганц л бусдаас илүү зүйл бий. Б.Ренчин гуай хэлсэн байдаг 500 гаран төрлийн ургамал ногоо идэж бэлчиж, байгалийн машинаар боловсруулсан сүү, мах бид ...


Биелээгүй амлалт, Жозеф Стиглиц

Бичсэн: xvv
17:31, 2013-03-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Яг бодож явдаг зүйлийн талаар бичсэн байх шиг байна. Дараа завтай болохоороо уншихаар хуулаад тавив...

[Цахим өртөөний вебд 2002 онд нийтлэгдэж байсан ч Олон улсын эдийн засгийн харилцааны олон асуудалд хадны цуурай мэт аялдан дагалдах бус, харин боловсролтой, өөрийн гэсэн толгойтой хандах нь яагаад чухлыг олон улсын төсөл, арга хэмжээнүүдийн жишээн дээр, тэдгээр дээр гардан ажиллаж байсан эрдэмтэн хүний тайлбарлаж бичсэнээс харж болох номын товчлол болох энэ өгүүллийн ач холбогдол нь өнөөдөр төдийгүй цаашид ч хэвээр хадгалагдах байнгын шинжтэй тул хэсэг хугацааны дараа дахин дахин ний...



Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал (copy & paste)

Бичсэн: xvv
22:53, 2013-03-02 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 5 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд
хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа
хөөцөлдөх үед, танилууд нь "За найз минь, мобикомын 9911.....
дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож
харьцахгүй шүү" хэмээн сануулсан гэнэ. Ердийн хэрэглээ, энгийн
байдалдаа дассан тэд, эхэндээ баахан гайхсан боловч, яваандаа энэ
бүхэн үнэн болохыг мэдэрсэн аж. Хүнийг өмсөж, эдэлсэн зүйлээр нь
ялгаварлан харьцах ийм үзэгдэл, "бусдад таалагдах", " амьтан хүнд муу
хэлэгдэхгүйн төлөө" учир утгагүй хийрхэлийг дэгдээж буй.

-За чи, ово...


Дутагдлын хажуугаар дуугүй бүү өнгөр!

Бичсэн: xvv
10:07, 2013-02-25 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 6 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Таалагдсан үг: "Хорвоог муу зүйл хийж байгаа хүмүүс биш, муу зүйлийн хажуугаар чихээ дарж, нүдээ хаагаад, амаа хамхиж байгаа хүмүүс сөнөөнө" гэж нөгөө хэлээ гаргадаг хүн хэлсэн байдаг.

Ер нь бол дуу хоолой, олон өнцгөөс харсан бодол хэзээ ч олддоггүй.

Хэн нэгэн буруу зүйл хийж байгаа бол түүний хажуугаар нүдээ аниж чихээ таглаж бүү өнгөр, ядаж блогтоо бичээд үлдээ л дээ...

Зөвхөн өөрийн мэддэг чаддаг зүйлээ ярь, сайн хий бусад юмыг чаддаг нь, мэргэжлийн хүн нь хийг гээд орхи гэсэн хандлага нэлээн байдгийг анзаарлаа. 

Тэгээд энд нэг текст хуулаад тавичихъя. Нэг ч гэсэн хүн унших байх:

Миний бодлоор ...


Хичээнээ

Бичсэн: xvv
22:10, 2013-02-16 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Сэтгэл зүрхийг эзэмдэгч бүсгүй минь
Сэрүүн зүүдний минь дагина минь
Эвлүүлж хэлэх хэдэн үг байна чамд
Энд зүрхэндээ шивнэе чи сонсохгүй ч гэлээ...

Гуйхгүй ээ би намайг тоогооч гэж
Гудайхгүй ээ би амьдралын өмнө
Сөрж, давж чиний өмнө хэн гэдгээ харуулна
Сөгдөж биш тэвэрч амьдралыг атгана

Удахгүй би чамдаа зүрхээ ил гаргаад харуулна аа
Улайсан дүрэлзэх галд нь зүрх чинь бас уярна
Ган төмөр байсан ч зүрхийг чинь би хайлуулна
Гаргаж ирээд зүрхээрээ хөөрөгдөн би улайсгана

Нар мэт өгсөн илчээр чинь өөрийгөө би цэнэглээд
Нарт энэ хорвоод хүссэн зүйлээ бүтээнэ
Амьдрал болсон хүмүүс...


Халуун нүд

Бичсэн: xvv
21:56, 2013-02-16 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Тунгалаг хар нүдний дулаан уяхан харцанд
Тугалага мэт байсан зүрх уяран хайлж урсана
Төгрөг хар нүдний ялдам сэргэлэн харцанд
Төмөр мэт байсан зүрх улайсан хайлж урсана
Алаг нүд нь гал мэт, нар мэт, зуух мэт
Атга зүрхийг минь хайлуулан гоожуулна...



{ Сүүлийн хуудас } { 32-р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

БШУЯам
БҮТөв
НБГазар

Ангилалууд

Хууль, тушаал тогтоол
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэм

Найзууд

xvv
Маша
Хандалт тоолох
Ta ymar medeelel avahiig husej bna ve
  
pollcode.com free polls