НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

Ажил амьдрал

Бичсэн: xvv
13:34, 2016-08-16 .. Бичигдсэн: Бодрол .. 2 сэтгэгдлүүд .. 2 trackbacks .. Холбоос
"Ажлын мал" болно "Робот болно" г.м бол ер нь их утгагүй ойлголт санагддаг. Тэнэг үг. Би л лав 8 цаг унтаад үлдсэнд нь бараг ажилладаг. Гэхдээ би өөрийгөө мал ч юм уу, робот гэж боддоггүй. Хүссэн, дуртай зүйлээ хийгээд л аз жаргалтай сууж байна. Мэдээж хэцүү, ядрах үе гарна. Гэхдээ хэнд ч гай болоогүй, хэн нэгний санааг зовоогоогүй, хэнд ч өргүй, санаа зовох зүйлгүй байгаа маань аз жаргал гэж боддог.

Тэгэхээр миний хувьд бол ажил гэдэг бол амьдрал. Амьдралын хамгийн гол чухал хэсэг гэж бодож байна.

Ер нь хэрэгцээндээ ханаад сурах ер нь сэтгэлийн амар амгалангийн гол үндэс юм шиг санагддаг...


Хүсэл - Хэрэгцээ - Боломж

Бичсэн: xvv
12:00, 2016-08-16 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 4 trackbacks .. Холбоос
"Хэрэгцээ", "Хүсэл" гэдэг 2 юм шал өөр гэдгийг хүн төрөлхтөн ойлгох хэрэгтэй юм шиг. Хэрэгцээ бол чамд өдөрт 3 аяга хоол хангалттай. Харин хүсэл бол хязгааргүй, юу ч идмээр байж болно. Идээд байвал хязгааргүй идэхийн донтой болоод таргалаад үхдэг.

Хэрэгцээ нэг хүнд оюутны 2x3м хэмжээтэй нэг жижиг өрөөнд гал зуух хөргөгч, плитка, гудас байхад болдог. Харин хүсэл бол 3 давхар 10 өрөөтэй, 2 машины гражтай хувийн байшинтай, зам түгжрээд байгаа тул нисдэг тэрэг авмаар байна гэдэг зүйл. Тиймээс хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж ойлгох хэрэгтэй.

Хүсэл бол хязгааргүй ээ бүх хүүхдээ үнэтэй, тансаг сургуульд ...


20160423

Бичсэн: xvv
06:06, 2016-04-23 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Ойрын үед олон зүйлийг мэдэрч, бас надад хамгийн чухал, миний хувьд, надад, зорилго, тэмцэл, амьдралын утга учир болсон хүнээ ойлгож мэдэрсэн. Сүүлийн хэдэн жил багагүй эрч хүчтэй, завгүй ажиллаж амьдрах болсон. Одоо бүүр ч илүү зорьж, зориглож амьдарна.

Найзууд намайг хайр дурлалын тал дээр туршлагатай, дурламтгай гэдэг. Олон ч хүнд шохоорхож, дурлаж, татагдаж байсан. Харин жинхэнэ хайр гэж хүмүүсийн ярьдаг, хайр ба сэтгэл гэж зүйлийг мэдэрч байснаа мэдээгүй байсан, илүү ойлголоо гэж мэдрэгдэж байна.Одоо бол Хайртай гэж итгэлтэйгээр хэлж чадах, хамт байхыг хүсэх ганц л хүн бий. Олон ...


Сексээр эмчилж болох 15 өвчин

Бичсэн: xvv
11:39, 2016-04-18 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 5 trackbacks .. Холбоос
Толгойны өвчнөөс эхлүүлээд даралт ихсэхийг хүртэл эрүүл мэндэд тохиодог олон эмгэгийг сексээр эмчилж болно гэдгийг та мэдэх үү. Гэтэл эрдэмтэн судлаачид удан хугацааны судалгаа,  туршилт, ажиглалтын явцад үүнийг баримтаар нотолсон байна. Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна.

Хамгийн түрүүнээ л хэлэхэд секс гэдэг бол биеийн тамирын дасгал. Нэг удаа секс хийх тэр 30 орчим минутад та ойролцоогоор 85 калори алдаж  чадна. Та үүнийг 42 удаа хийлээ гэвэл 3600 кг калори буюу хагас кг жингээ гээж чадна. Ингэхээр та ямар ч фитнес энэ тэ...



Зөвлөгөө уншив

Бичсэн: xvv
15:08, 2016-04-04 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос
Эр хүн шиг эр хүн байх гэж нэг ойлголт байгаад байх шиг байгаа юм. Мэдээж хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт байх. Гэвч ерөнхийдөө янз бүрийн зөвлөгөөнүүд байдаг. Ойрд амьдрал, хамтран амьдрах гэх мэт талаар бас арай өөр өнцгөөс харж мэдэрч байгаа болохоор зарим зөвлөгөө уншаад, бас өөртөө жоохон сануулга болох үүднээс тэмдэглэж хуулж аваад сууж байна. Бодож явахад илүүдэхгүй шүү хүү минь ээ:

Маргаанд ялах гээд байх шаардлагагүйУйтгар гуниглалд цагаа дэмий бүү үрНэг зүйл тэр чигээрээ байхгүй. (Өөрчлөлтийг бас өөрөө хийж болно)Хэрэв чи хэн нэгэн бүсгүйд хайртай л бол амжиж сүй тавиарай (з...


Араа ба үнэр

Бичсэн: xvv
21:38, 2016-03-28 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Хотын нэг байшингийн цонхоор 30 нэлээн гарсан ганц бие нэг залуу хамт амьдардаг бүсгүйгээ хүлээнгээ уйдсан залхсан байдлаар дээрээс харж зогсоно. Цаг наашилж дулаан орсон ч гадаа утаатаа хэвээр, загалтсан цонхны цаадах хот уйтгартайяа гэрэл гялбалзан харагдана. Магадгүй өөр нэгний хувьд энэ гэрлүүд жаргалтайгаар ирмэж, шоунд урин дуудаж байж ч магадгүй л юм.

Бага байхад байсан хот их л өнгөлөг гэгээлэг байсан мэт. Социализмын үеийн гэгдэх хуучны зурагнуудыг харж байхад их л сайхан цэвэрхэн байсан санагддаг. Хэдхэн жилийн өмнө бол эдгээр гэрлүүд ирмэн дуудаж оройн энэ цагт өөрийн эрхгүй гэгэлзэж...


Амар түвшин /Дууны үг/

Бичсэн: xvv
12:36, 2016-03-16 .. Бичигдсэн: Дууны үгс .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Агаархан тэнгэр нь ариун тунгалаг байж
Алагхан цэцгүүд минь анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаа амин туяан доор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя

Алиманхан сарны доор мөнгөн шүүдэр бууж
Рашаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Рашаанхан дусал түүнд чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя

Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя

Аясын салхи хуурын дууг холхид цуурайтуулж
Аяланхан хангинанхан найруу дуурсаж байг
Азтайхан жаргалаа хуур...


Ванлий - Монгол ардын дуу

Бичсэн: xvv
22:09, 2016-03-14 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ааш байгаад Ванлий гэдэг чинь
Амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагиний нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хөө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь л гэнэ шүү хөө

Заадас үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Захтай торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Захын сумын Буянхишиг үзвэл зангирч үхмээр Ванлий хөө
Залуучууд түүний нь үзээд харуусмаар Ванлий хөө

Хар үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Хамба торгыг өмссөн үзэсгэлэнт Ванлий хөхө
Хаалган сүмийн Буянхишиг үзвэл хахаж үхмээр Ванлий хөө
Хамаг олон залуучууд хараад харуусмаар Ванлий хөө

Зуугийн сүмдэ...


Төлбөргүй кассын систем + кассын хэвлэгч

Бичсэн: xvv
18:43, 2016-02-09 .. Бичигдсэн: Мэдээ .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос



"Нэг сумаар хоёр туулай буудна" гэж Монголчууд ярих дуртай. Тэгвэл ийм боломжийг бизнес эрхлэгчдэд олгохоор болсон таатай мэдээллийг яг одоо танд хүргэж байна. Тодруулбал НӨАТ-ын сугалааны кодтой программ хангамжийг хэвлэх машины хамтаар үнэгүй авах боломжтой ажээ.
Мэдээж өнөө цагт үнэгүй юм байхгүй гэж та бодож байж болно. Гэхдээ л бизнес эрхлэгч танд НӨАТ-ын дугаар бүхий баримт хэвлэх программыг, принтерийн хамтаар үнэгүй суурилуулж нэг сумаар хоёр туулай буудах боломжийг ibarimt олгож байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хэрэглэгчиддээ гар утас үнэгүй өгч яриа болон дата хэрэглээн...



Өвлийн адуучин /Дууны үг/

Бичсэн: xvv
15:00, 2016-02-07 .. Бичигдсэн: Дууны үгс .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Гунын эвэр хугармаар
Гурван есийн хүйтэндээ
Хулсан уургаа бариад аа
Хурдалж явна аа адуучин

Дх: Ай яасан сайхан юм бэ
      Адуу нь яасан олон юм бэ
      Зориг гэдэг нь ган юм аа ган юм
      Золбоо гэдэг нь гал юм аа гал юм

Эмнэг азрагаа булгиулсаар
Исгэрээд давхилаа нэг нь
Инээмсэглээд өнгөрөхдөө
Ирмээд дохилоо наашаагаа

Дх: Ай яасан өлчир юм бэ
      Адуу нь яасан тарган юм бэ
      Идэрийн чадал нь урамтайдаа урамтай
      Ирмээд өнгөрдөг нь учиртайдаа учиртай

Хэн нэг маань дурлачихаад
Уулзая гэв үү тэрнийгээ
Хэр малчин хүүхнүүд вэ
Уралдая гэв үү биднийгээ

Дх: Ай яасан сонин юм бэ
      Алийг нь гэж мэдэх юм ...


{ Сүүлийн хуудас } { 20-р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

БШУЯам
БҮТөв
НБГазар

Ангилалууд

Хууль, тушаал тогтоол
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэм

Найзууд

xvv
Маша
Хандалт тоолох
Ta ymar medeelel avahiig husej bna ve
  
pollcode.com free polls