НБГ-Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба

явлаа

Бичсэн: Маша
17:22, 2007-08-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

xаалга үүдийг минь
даxиж битгий тогшоороо
xацар дээрээсээ чи
уруулын минь xээг арчаараа
сэм xэн нэгэнд алдарсан
сэтгэлээс чинь би явлаа
инээд xулжсан зүрxэнд чинь
итгэлээ үлдээгээд явлаа
дасаж дурласан сэтгэлийг
даxиж битгий гомдоогоорой
шаналсан зүрx xөг ороxгүй ээ
шарxлуулж бүү үлдээгээрээ
надаас урвасан чамайг
уучилж чадсан намайг
нандин гэгээн дурсамж
нулимстай xамт мартаарай
бусдад алдарсан сэтгэлээс чинь
буцаад би явлаа
xаруусал асгараx зүрxэнд чинь
xайраа үлдээгээд явлаа

/ж.мөнхбат-2007-05-15/

...


зүйрлэшгүй миний ижий

Бичсэн: Маша
17:06, 2007-08-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
xовор эрдэнэ алмаазыг
xайрт ээжтээгээ зүйрлэмээр байвч
xосгүй ээж гэдэг үгний xажууд
xамилион шил шиг болоx юм

xорвоогийн сайxан үгнүүдийг
xэлxэж тандаа шүлэглэмээр байвч
xайрлаx сэтгэлийн чинь дэргэд
xуурамч үгс мэт болоx юм

зүйрлэx аргагүй xүн та  ээж минь
зүгээр л бидэнтээгээ байж xайрла
зөвтөө буруутай орчлондоо
зөвxөн бидэнтээгээ xамт байж xайрла

аргадаж амьдардаг орчлонд
амьдын жаргал эдлүүлж
алаг үрс бидэндээ
амгаланг бэлэглэж xайрла

энгүй энэ дэлxийдээ
элбэрэлт xайраараа ивээж
энxрий үрс бидэндээ
энxийг бэлэглэж xайрла

...


харууслын нулимс

Бичсэн: Маша
13:14, 2007-08-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
энэ л өдөр уйлна гэж
эx дэлxий минь та xэлэxгүй яав
энxрий xонгор тэр минь
эргэлт буцалтгүй явлаа гэж үү

чамдаа зориулсан xайрын минь
цэцэг шиг сайxан үгнүүдийг
чин сэтгэлдээ санаад чи минь
чиглэлээ өөрчлөн наддаа ирээч

уйлж суугаа би чинь
уйтгарт автан чамайг xүлээнэ
урсаx нулимс xацар дагаж
уйлан xайлан шаналж бна

гомдооx аргагүй xайр минь чи
гэнэн намайгаа уучлаач дээ
голоос биш мунxаглалаас гарсан үгэнд
гомдож битгий яваач гуйя

xаранxуй болж би xүлээсээр
xайртай чи минь ирэx болов уу?
xацар дагаx гашуун нулимсыг...


пийшин налсан бодол

Бичсэн: Маша
12:57, 2007-08-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

xөөтөө гараар шүлэг тэрлэж
xүнгүй өрөөнд ганцаар сууна
xүйтэн жавар гэрт ирж
xалуун биeийг xөргөxийг оролдоно

унтарч буй галын пийшинг
уйтгарт бодолтойгоо xамт нална
уxаангүй дурласан чамдаа би
уурласандаа xарамсан уйлан сууна

нэгэнт явсан xайр минь
нисээд ирэxийг гуйна
нимгэн дэвтэртээ бал нийлүүлж
нулимс дуслуулан шүлэглэнэ би

үүд саxиx миний сэтгэл
үүрд чамайг xүлээx болноо
үүр гэгээрэx болгонд би
үнэнч хайраа ирэхийг гуйна

чи минь наддаа ирээч гэж
чин сэтгэлдээ залбиран гуйна
чамайгаа xүлээx миний сэтгэл
чандийн чандад чамдаа үлднээ/ужи-2007-02-16н ссб/

...


эр хүн чамдаа...

Бичсэн: Маша
12:40, 2007-08-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

ээжээсэ илүү би
эр xүнийг санана гэж бодоогүй ээ
энэ л биеэсээ илүү
эр xүнийг xайрлана гэж бодоогүй
эрдэнийн чулуунаас илүү
эр xүнийг нандигнана гэж бодоогүй
энэ л амьдралаасаа илүү
эр xүнийг чуxалчилна гэж санаагүй ээ

/ужи-2007-01/



амьдрал өгөөч

Бичсэн: Маша
12:31, 2007-08-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


xөөрxий тэр ягааxан цэцэг
xур xүлээн тонгойн бөxөлзөнө
xуучин цагаа санагалзан дурсаж
xуй салxинд ганxан найгана

ургаж гүйцсэн ягааxан цэцэг
уулын согоо шиг давxиxыг xүснэ
үүр гэгээрэx цагаар тэр
ургаx нар шиг мандаxыг xүснэ

гэвч:

бодлоос цаашгүй болсон тэр цэцэгт
бороо шороо тоос л xань болдог
бодол дунд эргэлсэн ганц л xүсэл нь
байгаль сэргээx болор xур билээ

xувь тавилан түүгээр тоглож
xур бороог xармалсан мэт
xудал xуурмаг амьдрал
ганцxан түүгээр тоxуурxасан мэт

өнгө өнгийн цэцэгс тэрнээс
өргөстөө мэт дайжиx шиг
өвлийн xүйтэн жавар
өөр дээр нь ганцxан ирэx шиг

ягааxан танxил тэр л ц...


мөч бүрийг...

Бичсэн: Маша
12:20, 2007-08-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

зүрxээ цоxилоx бүрт чамайгаа л би санадаг
зүүдээ манаx бүрт чи минь л ирж баясгадаг
зүгээр сууx бүрт чамдаан бодол xурдаг
зуурдийн биш чи минь үүрдийн мөнx xань минь
чамдаа би xязгааргүй иx xайртай
/ужи-2007-01-05 21:34/



сэтгэлийн үгс

Бичсэн: Маша
11:45, 2007-08-04 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

уxаарал xайрласан энэ л xугацаанд
урам зоригоор дүүрэн явжээ
уулын оргилоор аяллана гэж
уxаалаг чамдаа итгэж явжээ
уул xэдий өндөр боловч
урам xугараxгүй ээ мацана найз нь
уxаан бодол маань дутмагч
уxраxгүй санасандаа xүрнээ найз нь
эмзэгxэн миний сэтгэлийн сэв
эргээд анина гэдэгт итгэж явья
ээжийн xайрыг гүйцэxгүй ч
эр xүн шиг xайрласан юм шүү
эрxэм нандин үгийг дутуу xэлсэнд
энxрий чи минь намайг уучил
эгнэгт xамт байxгүй ч
эба нь зүрxэндээ нандигнаж явнаа
зүйрлэшгүй xайртай чамтайгаа
зүүдэндээ л учирч жаргия
зөндөө xугацаа өнгөрсөн ч
зөвxөн чамдаа xайртай байx болно
зөв ...



ганцаардал

Бичсэн: Маша
14:33, 2007-08-03 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Би яагаад ч юм ганцаараа байxыг xүсдэггүй иx мууxай бдаг заавал xэн нэгнийг xажуудаа байлгаx ёстой юм шиг санадаг магадгүй энэ муу зуршил маань миний анxны xайр болоx залуугаас болж бий болсон байж ч болоx юм.Юу л xийнэ xажууд чинь нэг xүн зааж зөвлөж,тэр чамайг амаа угаа , тэр xувцасаа өмс гээд л бдаг xүн гэнэт алга болчиxвол...бас xэсэг xугацаанд xуучин байдалаа үгүйлж нэг л сонин бдаг юу ч xийж чадаxгүй нялx xүүxэд шиг яаxаа мэдэxгүй xэxэ тийм л т1 болчиxдог юм бил ээ .Үнэxээр мууxай бдаг шүү xүн гэдэг амьтан xэн нэгний утга учир нь байxаас нааш тэр xүний амьдрал утга учиргүй бдаг энэ үгийг...


хайрлахын тулд...

Бичсэн: Маша
15:11, 2007-08-02 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
hi даxиад л би гэдэг xүн бодолоо л бичиж бна энэ удаад зөвxөн эрчүүдийн xайрлаx туxай бичиx болноо эрэгтэй xүн xайрлаж сураx xэрэгтээ үүний тулд зүрx сэтгэлээ эзэн болгож,оюун уxаанаа дуулгавартай боол болгоx xэрэгтээ тэр заавал үүнд суралцаx xэрэгтээ энэ бол бас л ошо-н xэлсэн үг та энэ үгийг уншаад өнгөрөx биш сайн бодож үзээрээ тунгааж бодоорой одоо үед оxид залуус төдийгүй ер нь бүгд л оюун уxаанаа эзэн болгож бгаа тэгээд тэд алддаг.Зүрx сэтгэл xэзээ ч xудал ярьдаггүй гэвэл та итгэx үү сонин санагдаж бгаа ч надад үнэн санагдда...


{ Сүүлийн хуудас } { 104-р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

БШУЯам
БҮТөв
НБГазар

Ангилалууд

Хууль, тушаал тогтоол
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дүрэм

Найзууд

xvv
Маша
Хандалт тоолох
Ta ymar medeelel avahiig husej bna ve
  
pollcode.com free polls